ГОВЬ

Дэлхийн дээрх хамгын үзэсгэлэнт газаруудын нэг.

Говийн тухай

Говь нь дэлхийн тав дахь том цөл ба Ази тивийн бүс нутгийн хамгийн том хуурай газар юм. Цөл нь Хятадын баруун хойд, Монголын өмнөд хэсгийг холбон байрладаг. Гималайн нуруу нь манай цөлд хур тунадас орох гарцыг хаадаг ч жилд 7 инч хур тунадас унадаг.

Gobi Desert


Говь нь дэлхийн хойд хэсэгт байрладаг мөн хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 1520 метрт оршдог учир хүйтэн, сэрүүн уур амьсгалтай говь юм. Тиймээс ч заримдаа жихүүн жавартай, тэр ч байтугай элсэн манхнуудад цас харагдах нь элбэг. Өвөлдөө -40 хэм хүрч, зундаа +45 хэм хүрдэг. Манай цөл нь бусад элсэн цөлтэй харьцуулахад хамаагүй бага элстэй. Элсний оронд ихэнхдээ нүцгэн хад чулуу байдаг тул ихэнх хэсэгт салхитай байдаг. Манай Говь нь тав дахь том цөл байх болов ч таван өөр экологийн бүс нутаг зонхилсон байдаг: Зүүн говийн цөлийн хээр, Алшаны өндөрлөгийн цөл, Говь нуурын хөндийн цөл, Зүүн-гарын ай сав газрын хагас цөл мөн Тянь-Шань нурууд юм. Зүүн говийн цөлөрхөг тал нь 281,800 км талбай бүхий зүүн бүсийг хамардаг.

Энэ хэсэг нь Өвөр Монголын өндөрлөг газраас Хятад хүртэлх мөн Монголын хэсгийг хамарсан байдаг. Зүүн говьд мөн Инь уулд давст цөөрөм мөн нам дор газрууд оршин байдаг.

Алшаны өндөрлөг хагас цөл нь Дорнын Говийн баруун-өмнөд хэсэгт оршдог. Энэхүү өндөрлөг газрын ихэнх нь цөлийн ай сав, нам дор орших уулархаг газрууд, Говь Алтайн нурууд, Хелан мөн Килиан уулсаас бүрддэг. Говь нуурын хөндийн цөл нь Хангайн нуруу, Говь Алтайн нуруу болон Алшаны өндөрлөгийн дунд оршдог.

Зүүн-гарын ай сав газрын хагас цөл нь өмнөд хэсэгт байрлах Тянь нуруу, хойд хэсгийн Алтайн нуруудын хооронд байрладаг.Тус талбай нь Монгол улсын зүүн өмнөд булангаас Хятад уруу тэлж, Хятадын Шинжан мужийн хойд хэсгийг бүрхсэн байдаг.

Тянь-Шань нуруу нь Такламаканы баруун цөлийн хэсэг болон Зүүн-гар ай сав газрын хооронд хиллэн байрладаг. Таклаканы элс нь өндөр уулсаар хүрээлэгдсэн тул Говиос тусдаа гэж тооцогддог. Говийн элсэн манхны тухай түүхийн олон эх сурвалж, баримтууд тэмдэглэн үлдсэн байдаг. Жишээ нь: цөл нь үлэг гүрвэлийн анхны чулуужсан өндөгний эх нутаг бөгөөд олон олон чухал олдворууд бий. Мөн XIII, XIV–р зууны Монголын Их Гүрний түүхийн нэгэн хэсэг байсан ба Европоос Хятад уруу чиглэсэн их Торгоны Замын худалдаачид аялж байхдаа зогсч амрах хэд хэдэн чухал хотууд байрлаж байв. Италийн судлаач Марко Поло 24 жилийн турш Ази тивийг тойрон аялаад Венис рүү буцах замдаа Говийн тэрхүү гайхамшигт хотуудтай тааралдсан тэмдэглэлийг “Марко Пологийн аялал” хэмээх номонд тэмдэглэн үлдээсэн байдаг.

Сүүлийн үед Говь цөлийн тэлэлт хурдацтай өссөнтэй холбогдуулан хөрш орны ногоон цогцолборт цөлжилтийг авчирч байгаа тул Хятад улсад хүнд цохилт учруулж байна. Тиймээс Хятадын засгийн газар цөлжилтийн тэлэлтийг удаашруулах зорилгоор их ойжуулалт бүхий “Ногоон хэрэм” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр зарлажээ. Энэхүү цөлийн тэлэлт нь хүний амьдрах нөхцөлд аюул тулгар ч байгаа хэдий ч Говь нь өөрийн үзэсгэлэнт төрх, баялаг түүхээ хадгалсаар байна.

Говиор аялах нь

Манай Говь Дэлхийн тав дахь том говь бөгөөд Монгол, Хятадын хооронд орших 500,000 бээр гаруй талбайг хамран оршдог. Газар нутгийн өргөн уудам талбайн ихэнх хэсэг нь элсэрхэг биш хадархаг ба жилд дунджаар 7,6 инч хур тунадас унадаг. Температурын хувьд 24 цагт 60 хэм хүртэл хэлбэлздэг. Өвлийн улиралд -40 хэм хүрдэг бол зуны улиралд хамгийн ихдээ +45 хэм болдог. Харин хавар, намрын улиралд салхи цагт 137 км хурдтай хадархаг цөлөөр нэвт салхилдаг.

Ус, хоол хүнс, орогнох байр хомс гээд эдгээр бүх хүчин зүйлсээс шалтгаалж говь цөлөөр аялах нь ялимгүй хэцүү байж болох ч хаа нэгтээ ургамал амьтан болоод малчид тааралдах нь олонтаа. Монголын малчид үнэхээр зочломтгой хүмүүс. Тэдний соёлыг тусгасан хуучин зүйр үг ч байх нь элбэг, жишээ нь “ Зочинтой айл жаргалтай ”

Ингээд ярихад говьд харах юм байхгүй гэсэн үг биш юм, харин ч Их Говийн байгалийн цогцолборт газар нь Швейцараас илүү том газар нутгийг хамардаг бөгөөд Энэхүү байгалд 2 бөхтэй тэмээ мөн дэлхийн хамгийн сүүлчийн амьд үлдсэн говийн баавгай болох Мазаалай амьдардаг. Одоогийн байдлаар 50 гаруй тоо толгой Мазаалай үлдсэн байдаг.

Говийн хойд захад Зуун мод хэмээх жижигхэн Баянбүрд бий. Тэнд олон заг мод байх ба малчид малаа бэлчээж, жижиг булгаас малаа усалдаг. Өөр нэг Баянбүрд нь Говийн өмнөд хэсэгт байрладаг “Энхийн гол” гэж нэрлэдэг. Хуучин коммунист үед хөдөө аж ахуйн судалгааны чухал төв байсан боловч үүнээс хойш тэнд байсан 20 орчим гэр бүл тэр газраас нүүснээр аж ахуйн эрхлэлт зогссон юм.

Нутгийн оршин суугчид улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэргийг ургуулж зардаг болсон ч заах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нөөц хомс учир боломжгүй юм. Хүн, амьтан, ургамал нь энэ дэлхий дээрх хамгийн хүнд хэцүү газар болох говь цөлд 2000 жилийн турш амьдарсаар байна. Тиймээс дэлхийн хамгийн хүнд хэцүү газарт ч амьд амьтан амьд үлдэж, гоо үзэсгэлэн хадгалагдсаар байна.

Говь цөлийн баримтууд

  • Монголд Говь гэдэг нь “Усгүй газар” гэсэн утгатай.
  • Говь нь ойролцоогоор 500,000 бээр дөрвөлжин талбайг хамардаг.
  • Тус улсын газар нутгийн ердөө л 5% ийг эзэлдэг.
  • Цөлжилтийн улмаас Говь цөлийн тархалт ихсэж байгаа.
  • Гималайн нурууны улмаас хур тунадасны хэмжээ бага байдаг.
  • Хамгийн хүйтэн цөл
  • Говь цөлд ихэнхдээ Монголчууд болон Хан Хятадууд суурьшдаг.
  • Ойролцоогоор далайн төвшнөөс дээш 1300-1520 метрийн өндөрт байрладаг.
  • Шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн анхны чулуужсан үлэг гүрвэлийн олдворыг Говьд 1923 онд олдсон.

Best places in Gobi desert

Бага газрийн чулуу

Дэлгэрцогт, Дунд говь

Онгийн хийд

Өвөрхангай, Сайхан овоо

Хонгорын элс

Өмнөговь, Сэврэй

Баянзаг

Өмнөговь, Булган
Dreamgobi - All rights reserved