Мэндчилгээ

Хүндэт аялагч, үйлчлүүлэгч та бүхэн манай Dreamgobi хуудсанд тавтай морилно уу. “Амьдрал” бол “Аялал” , ”Аялал” бол “Амьдрал” юм гэдэг.

Олон олон улс орон, газар нутгаас манай Dreamgobi-Мөрөөдлийн говийг сонгож үйлчлүүлж байгаа та бүхэнд миний бие чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Бид үйлчлүүлэгч нартаа сэтгэл ханамж бүхий дээд зэргийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Монгол орны түүх соёлын өвийг хамгаалах, сурталчлан таниулах мөн байгаль эхэд ээлтэй, эко аяллыг хөгжүүлэх нь бидний гол зорилго юм.

Энэхүү зорилгынхоо хүрээнд бид Монгол орны өмнөд хэсэг болох Их говийн үзэсгэлэнт тал нутаг, элсэн манхан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул усаар аялуулж, үндэсний язгуур урлагийн тоглолтоор сонор, мэлмийг тань баясгаж, нүүдэлчин ардын ахуй амьдралтай танилцуулах зэргээр олон сонирхолтой хөтөлбөрийг бэлдээд байна.

Dreamgobi аялал нь таны жаргалтай дурсамжуудын нэг болсон хэзээ ч дахин давтагдахгүй онцгой нэг аялал байна гэдэгт итгэлтэй байна.

Мөрөөдлийн говьд ирэх зам тань саадгүй байж, аялах өдрүүд тань НАРЛАГ байг ээ.
Хүндэтгэсэн: С.Отгонжаргал

Нийтлэг/Онцлог аялал

Говийн аялал

Ихэнх хүмүүс говь, цөлийг элсэн манхнаар дүүрсэн тал гэж боддог бол Монгол орны говь цөл нь дэлгэр уудам талд олон төрлийн ургамал ногоо ба түмэн тэмээн сүрэгтэй малчдын гэр харагдана. Говийн асар уудам тал мөн цөөн малчдын гэр сууц нь тэнд очиж буй хүмүүст агуу амар амгаланг өгдөг. Аяллын үед бид танд домогт сайхан цөлийг цогцоор нь үзүүлэх болно. Жишээ нь: Бага газрын чулуу, Говийн молцог элс мөн Цагаан суварга зэрэг.

Говийн хамгийн сайхан газрууд.

Говь караван серай

Өлзийт, Дунд говь

Бага газрийн чулуу

Дэлгэрцогт, Дунд говь

Онгийн хийд

Өвөрхангай, Сайхан овоо

Хонгорын элс

Өмнөговь, Сэврэй

Баянзаг

Өмнөговь, Булган
Dreamgobi - All rights reserved