Түгээмэл асуултууд

Би хэрхэн Монголд очих вэ?

Бээжин, Сөүл, Хонг Конг, Токёо, Москва, Бэрлин, Истанбул зэрэг чиглэлээс шууд нислэгүүд Улаанбаатарт газарддаг. Харин галт тэргээр Москва болон Бээжингийн галт тэрэг шууд ирдэг. Харин Монгол дотороо,Улаанбаатраас бусад хөдөө аймгууд руу дотоодын нислэг болон галт тэргээр хүрч очдог. Аяллын хувьд: ихэнх аяллын компаниуд Япон, Солонгос тээврийн хэрэгслээр аяллын турш үйлчилдэг.

Аяллын туулах замын нөхцөл хэр вэ?

Монгол орны өргөн уудам тал онгон байгалаараа тул таны аяллын ихэнх зам хучлагагүй шороон замыг туулах болно. Аймгаас амгийн хоорондох гол зам хучлагатай шулуун зам байдаг. Тиймээс аяллын ихэнх хэсэг жинхэнэ адал явдалаар дүүрэн зэрлэг онгон байгалийн тал нутгаар жолоодох болно.

Аяллын даатгалтай байх хэрэгтэй юу? Ямар зүйлс даатгалд орсон байдаг вэ?

Даатгал шаардлагагүй ч, даатгалын компаниар дамжуулан манай аялагчид аяллын даатгалаа авахыг зөвлөдөг. Даатгал нь маш боломжийн бөгөөд аяллын аюулгүй байдлыг цогцоор нь багтаасан байдаг. Жишээ нь: аяллаа цуцлах эсвэл хойшлуулах болсон гэнэтийн үед, эмнэлгийн тусламж, ачаа тээш алдагдах зэрэг аялалтай холбоотой бүхий л зүйлсийг хамарсан байдаг.

Хэрэв таны асуултад хариулаагүй бол

Dreamgobi - All rights reserved