Авч явах зүйлсийн жагсаалт

Би юу авч явах хэрэгтэй вэ?     

Монгол руу аялах бэлтгэлээ базаахад хамгийн түрүүнд таны ямар аялал сонгон аялж буй, хэр урт хугацааны аялал болоод цаг хугацааны аль улиралд явж байгаагаас шалтгаалах ч та аль болох хөнгөн ачаа бэлтгээрэй. Доорх авч явах зүйлсийн жагсаалттай танилцана уу.

  • Гар чийдэн болон толгой дээрээ зүүдэг чийдэн танд оройн цагаар ариун цэврийн өрөөнд ороход мөн шөнө гэрт маш хэрэгтэй зүйл юм
  • Салхины болон борооны хөнгөн цувыг 6,7 сард ба 8 сарын эхээр, Харин 5 сар болон 6 сарын эхээр мөн 8,9,10 сард салхи, борооны дулаан цув. Хэрэв та Монгол орны баруун болон хойд хэсгийн уулархаг нутгаар аялах гэж байгаа бол дулаан куртикийг зуны дулаан саруудад ч авч явах хэрэгтэй.
  • Зуны халуунд өвдөг хэсгийн цахилгааныг нь тайлаад шорт болгоод өмсөж болдог хөнгөн аяллын өмд хамгийн тохиромжтой байх ба хүйтэн саруудад олон давхар зузаан өмд болон зузаан хувцсыг авч яваарай.
  •  Даавуун ханцуйтай цамц эвтэйхэн байх ба халуунд таны гарыг нарнаас хамгаална.
  • Ноосон цахилгаантай цамц нь хүйтэн сард болон өвлийн улиралд авч явахад тохиромжтой.
  • Хавар намрын улиралд аялахад ноосон малгай, бээлий, ороолт ба ноосон өмд дулаахан байхад тусална.
  • Жилийн аль ч улиралд усны хамгаалалттай алхалтын гутал мөн бат бөх шаахай яамагт хэрэг болно. 
  • Тавчиг- зарим гэр кампд тавчиг байдаггүй тул авч явах жагсаалтандаа оруулахад илүүдэхгүй.
  •  Унтлагын хувцас, тирко зэрэг шөнө дулаахан хонох хувцас авч яваарай.
  • Зуны сард өдөр +38 хэм харин орой/шөнөдөө +8 аас +18 хэмтэй дулаан өдрүүдэд шорт эсвэл биед эвтэйхэн хувцсыг сонгон өмсөөрэй. Харин бороо орсон үед температурын хэмжээ огцом буурдаг тул дулаан хувцсаа ч ойр байлгаарай.  
  • Хавар намрын шуурга салхитай үед болон тоос шороотой замд линз зүүхээс илүү нүдний шил зүүсэн нь илүү тохиромжтой.
  • Нарны тос, уруулын тос, саравчтай малгай  зэрэг өдөр тутмын хэргэлдэг зүйлс маш чухал шүү.
  • Хэрвээ та аялж байх хугацаанд таны биед ямар нэг шинж тэмдэг илрэх болзошгүйн үүднээс тодорхой хэдэн эм бэлдмэлийг авч явах хэрэгтэй. Жишээ нь: харшил, ходоодны эм (Pepto-Bismol) мөн шархадсан, загатнасан, шавжид хазуулсан үед түрхэх антибиотикийн тос зэргийг зориулалтын сав, хайрцганд хийж цүнхлээрэй мөн хэрэв зайлшгүй шалгуулах хэрэгтэй эм тариа байгаа бол Монголын элчин сайдаас асуун шалгуулаарай.
  • Хэрэв таны гар утас тэжээлээс салсан үед эсвэл та аялах явцдаа гар утсаа ашиглахыг хүсэхгүй тохиолдолд бугуйн цаг болон сэрүүлэгтэй цаг хэрэгтэй байх болно.
  • Чемодан авч явахад тохиромжтой байдаг ч зарим байрлах кампийн зам нь цүнхээ түрж явахад арай тохиромжгүй байдаг. Тиймээс үүргэвч хамгийн зөв сонголт.
  • Татуурга, шампунь, саван, чийгшүүлэгч, хөлс дарагч, шүдний оо, сойз зэрэг бүгдийг Улаанбаатар хотоос авах боломжтой.
  • Гэвч гэр кампуудад болон аяллаа эхлээд хотоос гарсан тохиолдолд дээрх зүйлсийг олж авах боломжгүй учраас сайн нөөц хангамжаа базааж яваарай.
  • Гар нүүрийн алчуур, нойтон/хуурай салфетка болон гар ариутгагч бодистой байхад буруудахгүй. Ерөнхийдөө, замд зогсон өдрийн хоол цай уухад эсвэл гэнэтийн чухал үед хээр зогсох шаардлага гардаг (00 орох үед).
  • Аяллын болон эрүүл мэндийн даатгал, паспорт зэрэг бусад хэрэгтэй бичиг баримтуудаа бүү мартаарай.
  • Камер авч явахдаа сэлгээний илүү нэг зай эсвэл цэнэглэгч авч яваарай. Харин зөөврийн цэнэглэгч буюу power bank – ийг авч явахад бага зэрэг хүндрэлтэй байдаг ба зарим олон улсын нисэх онгоцны буудал дээр таны тээш үүнээс болж хойшлогдох магадлалтай болдог.
  • Гялгар тор- Өөрийн бичиг баримт, мөнгө, камер, дурангаа усанд норохоос  болон тоос шорооноос хамгаалах үүднээс авч яваарай.
  • Тодорхой вакцин хийх шаардлагагүй ч Монголд аялахад эрүүл мэндийн тухай мэдээлэл болон вакцинжуулалтын талаар судалж мэдэхэд илүүдэхгүй.
  • Хэрэв танд төвөггүй бол нүүдэлчин хүүхдүүдэд зориулсан жижиг гарын бэлэгтэй ирэхэд илүүдэхгүй билээ. Нүүдэлчин айлд зочилж тэдний дахин давтагдашгүй соёлтой танилцах нь бидний аяллын салшгүй чухал хэсэг юм. Аяллын замдаа нүүдэлчин айлд урилгагүй зочлон мөн тэдний тэр сайхан зочломтгой занд талархлаа илэрхийлэх нэгэн арга нь энэ юм. Жижиг байтугай бэлэг заавал өгөх ёстой гэсэн зүйл байхгүй ч, та тэрхүү бяцхан зүйлээр тэр алслагдсан малчин айлд илүү их аз жаргалыг авчрах юм. Доор хэсэгт танд бэлэгний саналыг жагсаасан болно: жижиг тоглоом, үсний боолт, үлгэрийн ном, цаас, харандаа, өнгийн харандаа, амттан, оёдлын хэрэгсэл, нүүр/гарын тос, жижиг шилтэй үнэртэй ус эсвэл насанд хүрсэн хүмүүст тамхи, хамрын тамхи байж болох ч хүүхэд том хүмүүст аль алинд таарах бэлэг нь амттан, чихэр жимс байж болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Dreamgobi - All rights reserved