Говийн аялалд гарахаас өмнө мэдэх чухал зүйлс

Говь руу аялахаар сонирхож байгаа болон таны аялах газрын төлөвлөгөөнд аль хэдийн орсон бол та аяллаа бэлтгэхэд заавал санах ёстой хэд хэдэн заавар зөвлөмжийг доор дурдсан болно.

1.     Шороон зам…

Говийн ихэнх зам маш шороотой, донсолгоотой, шавар шалбааг ихтэй байдаг. Тиймээс  хэрэв та машинд явахдаа амархан дотор муухайрч бөөлждөг бол аяллын замд шингэн юм их ууж, бөөлжилтийн эсрэг эм уугаарай. Тэгсэнээр та замд туулах сэтгэл хөдөлгөм гайхалтай хөгжилтэй явдлыг цаг алгасахгүй мэдэрнэ. Говийн үзэсгэлэнт газруудын хоорондох зай нь 80-290 км зайг туулж хүрч очдог

2.       Халгайнаас болгоомжлоорой!

Ихэнх хүмүүс Говийг цөлөрхөг, элстэй тал гэж эндүүрдэг. Гэвч элсэрхэг хэсэг нь Говийн 30% ийг л эзэлдэг үлдсэн хэсэг нь олон янзын ургамлаар хүрээлэгдсэн байдаг. Хэрэв хүүхэдтэй явж байгаа бол халгайн талаар болгоомжтой байхыг сануулах хэрэгтэй ба хэрэв санаандгүй халгайд хүрвэл таны биеийн хүрсэн хэсэгт маш хорсож өвдөнө. Тиймээс хамт явж буй хөтчөөс аялах явцдаа халгай мөн эсэхийг асууж шалгаарай.

3.       Юу өмсөж, юу авч явах вэ?

Говь руу аялах гэж байгаа тохиолдолд өдөр шөнийн температур зөрүүтэй байдгийг анхаарах хэрэгтэй.  Өдөр байнга халуун байдаг бол өглөө, оройдоо сэрүүвтэр учир дулаан хувцаслахыг зөвлөж байна. Харин таны авч явах зүйлсд: сайн чанарын уулын гутал, сандал, давуун ханьцуйтай цамц, дуран гэх зэрэг аялалын зайлшгүй хэрэгтэй хэрэгслээ цүхлээрэй.

4.       Хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнээ авч явахаа бүү мартаарай.

Говь нь хуурай уур амьсгалтай, нарны шууд тусгалтай тул нарны шил, саравчтай малгай, шавьж үргээгч, нарны тос, уруулын тос, хувийн жижиг эмийн сан, хуурай/нойтон салфетка, ариун цэврийн цаас зэргийг хангалттай авч явах хэрэгтэй.

5.       Хязгаарлагдмал интернет сүлжээ.

Говийн алслагдсан нутаг руу аялахдаа интернет эсвэл утсаа цэнэглэх залгууртай газрууд маш ховор байдаг ч  гэр кампийн ресторанд өөрийн электрон төхөөрөмжөө цэнэглэж болно, мөн танд аяллын явцад интернет зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл аяллаа эхлэхээс өмнө Улаанбаатар хотоос үнэгүй интернет ашиглах сим карт худалдаж аваарай.

6.       Бие засах газар.

Хэрэв та Говиор аялах гэж байгаа бол зөвхөн гэр кампуудад эсвэл замаараа өнгөрөх хот, тосгонд боловсон 00 ашиглах боломж тохионо.  Бусад тохиолдолд байгалийн 00-г ашиглана.

Dreamgobi - All rights reserved